Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Гахай жилийн анхны барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч. О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөншөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдахаар болжээ. Энэ барилдаан 2005 онд анх болоход дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэж байв.
Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)