ОХУ-ын Екатеринбург хотод жүдо бөхийн Их дуулга энэ сарын 15-17-нд болно. Он гарсаар жүдо бөхийн олон улсын дөрөв дэх тэмцээн энэ болж байна. Тэмцээнд манай 20 жүдоч барилдахаа мэдүүлсэн бөгөөд дөрвөн бөхөөс бусад нь залуу бүрэлдэхүүн юм. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Ө.Тэмүүлэн нар барилдахаа мэдүүлжээ. Харин эмэгтэйчүүдий 48 кг-д Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д А.Бадамгарав, Ц.Батцэцэг, -78 кг-д Ш.Сүрэнчиммэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар өрсөлдөх юм байна.
Сэтгэгдэл (1)