Малайзын нийслэл Куала Лампур хотод Олон улсын шайбтай хоккейн холбооны "Asian challenge cup” тэмцээн өчигдөр эхэллээ. Ес хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд Монголын шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөхөөр Куала Лампурт бэлтгэлээ хангаж байна. Манай залуус маргааш талбайн эзэн орны багтай учраа таарсан юм.
Энэ тэмцээнд Монголын шайбтай хоккейчид өнгөрсөн жилийн тус тэмцээнээс түүхэн дэх анхны алтан медалийг хүртэж байсан билээ.