Монголын хүүхдийн спортын VI их наадмын өвөл, зуны төрлийн шигшээ болон урьдчилсан шатны тэмцээн уралдаан ид өрнөж байна. Өнөөдөр гэхэд л Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд чөлөөт бөхийн тэмцээнд оролцох эрхийн төлөө 300 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байгаа юм.