Холимог тулааны "One Championship" холбооны 70 кг-ын жингийн аварга, гавьяат тамирчин Жадамбын Нарантунгалаг Филиппиний нийслэл Манила хотод ээлжилт туулаанаа хийх гэж байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуюн байх нь.
М.Нгуюн бол 70 кг-ын жингийн бүс эзэмшигч бөгөөд "One Championship" холбооны хоёр өөр жинд аваргалсан анхны тамирчин юм. Тэмцээн болох тов гарсантай холбогдуулан гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг өөрийг нь дэмждэг хүмүүст хандаж сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
“Уг нь миний зорилго тийм том биш. Тулаан зохион байгуулагч талтайгаа байгуулсан гэрээгээ дуустал дуртай ажлаа сайн хийж хариуцлагатай байя гэж бодож байсан юм. Харин гэр бүл, багш, найз нөхөд дэмжигч олныхоо буянаар чансаа ахиж дахин дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах эрхтэй болж байгаадаа баяртай байна. Би мэдээж хичээх болно” хэмээн хэлсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)