Чехийн Праг хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн болж, хоёр монгол охин нэг жинд аваргын төлөө барилдлаа. Тэмцээний 52 кг-ын жинд Л.Сосорбарам алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. Энэ жинд нутаг нэгт жүдоч Б.Хорлоодой мөнгөн медаль хүртсэн бөгөөд манай бусад бөхчүүд медаль хүртсэнгүй.
Л.Сосорбарамын хувьд хэдхэн хоногийн өмнө Дусселдорфийн Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)