АНУ-ын Колумбус мужид бодибилдинг фитнессийн олимп гэгддэг “Arnold-classic-2019” тэмцээн хоёр хоногийн өмнө өндөрлөж, Монгол тамирчин мөнгөн медалийн тавцанд гарлаа. Тухайлбал тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Д.Энх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Уржигдар өндөрлөсөн энэ тэмцээнд 700 гаруй тамирчин өрсөлдсөн нь урд хожид байгаагүй өндөр тоо юм. Түүний медаль энэ тэмцээнээс авсан Монголын бодибилдингчдын гурав дахь бөгөөд анхны мөнгөн медаль болж байна. Өмнө нь энэ жинд гавьяат тамирчин Г.Дорж хоёр алтан медаль хүртэж байв. Д.Энх-Эрдэнэ өмнө нь 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2017 оны ДАШТ-ий алт, Монгол Улсын зургаан удаагийн аварга юм.
Б.Жаргал