БНСУ-ын Чежү хотод ултра марафон гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 9-10-нд болох бөгөөд манайхаас дөрвөн тамирчин оролцохоор өнөөдөр гуйлан улсыг зорив. 18 дахь удаагийн тус тэмцээнд дасгалжуулагч С.Өнөрбаярын удирдлага дор ОУХМ Д.Ариунжаргал, Л.Гандолгор, С.Батцэнгэл, спортын мастер Н.Гэрэлт-Од нар өрсөлдөх юм байна.
Б.Жаргал