Малайзын нийслэл Куала Лампур хотод шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний гараагаа хожлоор эхлүүлсэн манай залуус дөнгөж сая Сингапурын багийг 13:3-аар хожлоо. Монголын шигшээ баг айлын хаалганд 48 цохилт хийсэн бол Сингапурын баг 15 цохилт хийжээ.
Ийнхүү 2018 оны тус тэмцээний аварга манай баг хоёр дахь хожлоо итгэл төгс авсан бөгөөд нөгөөдөр Филиппиний эсрэг тоглох юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)