АНУ-ын Лас-Вегас хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд эх орноо төлөөлөн охидын 71 кг-ын жинд ОУХМ Г.Энэрэл, 59 кг-д Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгиин удирдлага дор оролцох юм.
Тэдний жин тус бүрт 13 тамирчин өрсөлдөх бөгөөд манайхаас олон улсын олимпийн шүүгч Л.Одгэрэл ажиллах юм байна.
Б.Жаргал