Нийслэлийн автозамын болон агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “Ubike” төсөл жил бүр үйл ажиллагаа явуулдаг болсон.
Тэгвэл энэ жилийн хувьд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс түрээсийн дугуйн үйлчилгээ эхлэх юм байна. Өмнө нь 10 байршилд дугуй түрээслэдэг байсан бол энэ жилээс 20 байршилд 150 дугуй гаргах юм байна.
Энэ тоог улам нэмэгдүүлж, 500-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.