Малайзын нийслэл Куала Лампур хотод усанд сэлэлтийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн болж, манай долоон тамирчнаас хоёр нь мөнгөн медаль хүртлээ. 55 дахь удаагийн тэмцээнд есөн орны 900 гаруй тамирчин оролцсон байна.
Тэмцээний охидын 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Түмэнжаргалын Үжин мөнгөн медаль хүртэв. Тэрээр тус зайг 35.24 хугацаанд туулж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ. Мөн хөвгүүдийн 100 метрийн араар даллах төрөлд Энхтөрийн Эрхэс мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Жаргал