ОХУ-ын Екатеринбург хотод IJF-ийн энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээнд 47 орны 355 жүдоч өрсөлдөж байгаа бол манайхаас 20 бөх зодоглож байгаа юм. Өнөөдөр татамид эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч Израйлын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ. Тэрээр их дуулга тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж байна.
Б.Жаргал