Монгол цэргийн баярыг тохиолдуулан “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”-ноос хүндэтгэлийн мото парадыг өнөөдөр зохион байгуулж байна. Мото парад өглөөний 10.00 цагаас Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүртэл явсан юм Чоп /chop/ гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утга илэрхийлдэг бөгөөд дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засч тоноглон, дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикл бий болгосноор чоппер мотоциклийн түүх эхэлжээ. Улмаар 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн залуусыг чопперчид гэдэг болсон байна.