ОХУ-ын Москва хотод самбо бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Ц.Батцэцэг алтан медалийн төлөө барилдаж түрүүлэв. Ингэснээр манай бөх Дэлхийн цомын хошой аварга боллоо.
Тэрбээр тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга бөгөөд Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алтан медальтай юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)