Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өндөрлөхөд хоёрхон барилдаан үлдээд байна. Башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдаж байна.
Түүний ард ганцхан унаатай нутаг нэгт Ичиножёо А.Ичинноров нэхэж байна. Хэрэв Хакүхо өнөөдөр давбал түрүүлэх бол Ичиножёо түрүү байраа хадгалахын тулд аваргыг ялах ёстой байгаа юм. Хакүхо аварга дээд зиндаанд уналгүй 13 давсан 21 дэх тохиолдол болж байгаа бөгөөд 17-д түрүүлж байв.
Макүүчи зиндаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13:0 Ёкозүна Какүрюү М.Ананд. 10:3 качикоши Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 5:8 МаэБ-4 Ичиножо А.Ичинноров 12:1 качикоши Маэ З-16 Дайшохо Ч.Шижирбаяр 6:7 Маэ З-17 Чиёошома Г.Мөнхсайхан 7:6 Жүрёо зиндаа 3-6 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 7:6 З-7 Азүмарү С.Тодбилэг 6:7 З-12 Миторюү Б.Төрболд 8:5 качикоши Б-12 Араваши Э.Дөлгөөн 8:5 Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 8:5 качикоши Макүшита зиндаа Б-3 Сэйро А.Өнөболд 5:1 качикоши Б-7 Хошорюү С.Бямбасүрэн 3:3 Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 2:4 З-25 Кёкүтосэн Э.Энхманлай 2:4 Б-25 Кагамио Б.Нанжид 2:4 Б-33 Гочозан Д.Ууганбаатар 4:2 качикоши Санданмэ зиндаа З-12 Саданохикари Д.Наранцогт 2:4 Б-21 Ёошояма Б.Анхбаяр 4:3 качикоши Жонидан зиндаа Б-15 Рога А.Амарсанаа 7:0 качикоши Б-48 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7:0 качикоши Б-74 Дайтэнма Н.Чинзориг 4:2 качикоши
Б.Жаргал