ОХУ-ын Москва хотод самбо бөхийн "Анатолий Харлампиев" нэрэмжит дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаад бөгөөд Монголын бөхчүүд амжилт арвинтай байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр бөхийн энэ төрлөөр 2005 онд Казахстаны Астана, 2009 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан бол 2013 оны тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Б.Жаргал