Самбо бөхийг үндэслэгчдийн Анатолий Харлампиевийн нэрэмжит Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” ордонд боллоо. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд “FIAS” буюу Олон улсын Самбо бөхийн холбоонд данстай 33-н орны 250 тамирчид 27 жинд спорт самбо, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг жинд тус тэмцээний өнгөрөгч оны аварга, 2018 оны Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Батцэцэг аваргын алтан медаль хүртснээр хошой аварга болсон юм.
Эрэгтэйчүүдийн 74 кг жинд ОУХМ Н.Хадбаатар мөнгөн медаль
эмэгтэйчүүдийн 52 кг-д 2018 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Баасанхүү,
эрэгтэйчүүдийн 90 кг жинд МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар
+100 кг жинд 2018 оны Ази тивийн аварга, ОУХМ Д.Пүрэвдорж нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.