Польш Улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс манай улс шинэ аваргатай боллоо.
Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон 85 настай Ц.Раднаа дэлхийн дээд амжилтыг шинэчилж чаджээ. Түүний амжилтын буухиаг Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өдгөө 81 настай аж.
Азийн дээд амжилтыг 10, улсын рекордыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадмын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)