“Монраель-1976” олимпийн наадмын аварга, “Минск-1975”, “Лозанн-1977”, “Мехико-1978” ДАШТ-ий аварга, 1976, 1977 оны Дэлхийн цомын аварга, 1975 оны Европын аварга, ОХУ-ын нэрт бөх Павел Пинигиний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээний 51 кг-ын жинд Г.Энхням, 71 кг-д А.Цэрэн-Очир нар аваргалж, 38 кг-д Б.Одсүрэн хүрэл медалийн эзэн боллоо.
Тэмцээнд Монгол, Казахстан, ОХУ-ын муж, хотуудын 1000 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.