Монгол бөхийн өргөөнд маргааш Ардчилсан нам байгуулагдсан 29 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болно. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Энэ барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүрлэвэл гурав, их шөвөгт шалгарвал нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
Б.Азжаргал