Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн хагас шигшээ тоглолт өндөрлөж, финалд өрсөлдөх багууд тодорлоо. Тухайлбал "Хасын хүлэгүүд" баг энэ долоо хоногийн эхний өдөр "Хан-Уул-Хангарьд"-ыг 4:2-оор буулган авснаар финалд хамгийн түрүүнд шалгаран цом өргөхөд тун ойрхон болж ирэв. Гэхдээ "Хүлэгүүд"-ийн санаа амрах болоогүй. Тэдний мөнхийн өрсөлдөгч "Алдар Танан гарьд"-ынхан өнөөдөр хатуухан учраа болох "Төв Ургац"-ыг 4:3-аар ялсанаар цом булаалдах багаар тодорлоо. Энэ нь Хүлэг"-гийхэнд тийм ч сайн мэдээ биш. Учир юу гэвэл, лиг эхэлснээс хойш "Хүлэгүүд"-ийн залуус "Танан"-д гурав хожигдоод байгаа билээ. Хэн мэдлээ, сүүлийн хоёр жил финалдаагүй ч энэ жил тун өнгөтэй байгаа "Танан"-гийн ялалтын буухиа зогсохгүй ч байж мэднэ. Үүнийг ирэх долоо хоногт Спортын төв ордны будагтай талбайгаас харах л үлдлээ.
Б.Жаргал