Японы Токио хотод болж буй пауэрлифтингийн ДАШТ-д Монголын баг тамирчид бахдам амжилт үзүүлж байна.
Тэдний дунд "Ар хударга" кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин "Томоо" буюу П.Бат-Амгалан багтаж, эх орныхоо нэрийг өндөрт гаргахаар дэлхийн хүчтэнгүүдтэй ач тач өрсөлдөх нь бахархууштай.
Пауэрлифтингийн спортыг сонгон хичээллээд удаагүй тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 150 кг-ыг шахсанаар дөрөвдүгээр байрт оржээ. Энэ түүний оролцсон анхны ДАШТ нь гэсэн. П.Бат-Амгалан үүнээс өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээний шахалтын төрөлд алт, таталтын төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна улсын аварга шалгаруулах тэмцээнээсээ хүртээгүй медаль түүнд үлдээгүй.
Б.Жаргал