Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн энэ сарын 23-25-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болно.
24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас 97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул, 125 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо нар хүч үзнэ.
Тус тэмцээнд манай тамирчдаас 2016 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Шоовдор, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 2018 онд ОУХМ С.Ганбаяр нар түрүүлж байв.
Б.Жаргал