Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, боксын спортыг “Токио-2020” зуны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахгүй байх шийдвэр гаргалаа.
Энэ өдөр хүртэл сонирхогчдын боксын хувь заяа тун эргэлзээтэй нөхцөл байдалтай байв. Гэхдээ бокс олимпийн хөтөлбөрөөс хасагдаагүй ч Олон улсын боксын холбоог Олон улсын олимпийн хорооны гишүүнчлэлээс түр хассан байна. Хассан учир нь өнгөрсөн хугацаанд шүүлт, ёс зүй, санхүү, менежмент, удирдлагын тал дээр дэвшил гаргаагүй гэж үзэж байгаа юм.
Б.Жаргал