Туркийн Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Дэлхийн цомын гурав дахь цувралын рекурв төрлийн өрсөлдөөн ид өрнөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд 129, эмэгтэйчүүдэд 110 тамирчин өрсөлдөж байна. Энэ төрлийн эмэгтэйчүүдийн ангиллын шөвгийн 16-д манай тамирчин ОУХМ Б.Урантунгалаг Францын Лиса Барбелиныг 6:4-өөр ялав. Тэрээр шөвгийн наймд БНХАУ-ын харваач Ан Шуантай өрсөлдөхөөр болж байна.
Б.Жаргал