Монгол бөхийн өргөөнд “Шинобу-2019” мэргэжлийн кикбоксын тулаан боллоо. Энэ тэмцээнд нийт найман өрсөлдөөн болсны хамгийн сонирхол татсан нь “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалангийн Тайландын тамирчин Тоедсак Синамтай хийсэн тулаан байлаа. Ц.Амарбаясгалан рингэн дэх замналынхаа 83 дахь тулаандаа учраа тамирчинаа хүнд цохилтоор унагаснаар ялалт байгуулсан байна. Түүний өрсөлдөгч Синам бол мэргэжлийн рингэнд 100 гаруй тулаан хийсэн “хатуу самар” байсан ч манай аваргын хүнд нударгыг ердөө гуравхан раунд л тэсч үлдсэн юм.
Мөн хоёр үзэсгэлэнт монгол охидын халз тулаан үзүүштэй болж, Б.Уранзаяа өрсөлдөгч тамирчин болох А.Номинг илт илүүрхэн ялж энэ үдшийн гол дуулианы эзэн болсон.
Б.Жаргал