БНХАУ-ын Хөх хотод жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр эхэлж, хөнгөн жингийн медалийн төлөөх барилдаан өрнөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдын медалийн салхийг хагалав. Тэрбээр хэсгийн аваргын барилдаанд Францын бөх Данелд дийлдэж, дагах барилдаанд Азербайжаны Ибрахимов Исмайлыг ялсан. Улмаар шөвгийн дөрөвт Оросын жүдочийг нэмэлт цаг буулган авснаар хүрэл медаль хүртэж байна.
Б.Жаргал