NBA-н зүүн бүсийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Торонто рэпторс багийн талбайд болж талбайн эзэд 100-94 харьцаатай ялалт байгууллаа. Энэ тоглолтонд талбайн эздээс Кавай Леонард 27 оноо 17 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хөтөллөө. Ингэснээр Торонто рэпторс багийнхаа түүхэнд анх удаагаа аваргын төлөө тоглох эрхээ авлаа. Аваргын төлөөх эхний тоглолт энэ сарын 31-ний өдөр болно.
Б.Жаргал