Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё өнөөдөр өндөрлөж, Такасаго дэвжээний бөх Асанояма эзэн хааны цомыг анх удаа гардлаа. Асанояма нь ёкозүна Асашёорюүгийн дэвжээний бөх бөгөөд Тояма мужаас 100 жилийн дараа их сүмод түрүүлсэн бөх болж байна. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үзэж сонирхож буйтай холбогдуулан сүмогийн ордныг өндөр зэрэглэлийн хамгаалалтад авчээ.
Тухайлбал дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээлэлийг бүртгэсэн бөгөөд ордонд 1400 орчим хамгаалалтынхан суусан байна. Түүнчлэн Трампын хамгаалалтад нийт 25000 хүн гарч, сүмогийн ордныг урд шөнө нь бүтэн шалгажээ. Трампын өмсөх улавчийн материалыг өнгөрсөн долоо хоногт сонгосон аж. Мөн Трампын зүгээс түрүү бөхөд олгох цомыг өнгөрсөн сард Америкт хийсэн бөгөөд 137 см өндөр, 50 кг жинтэй юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)