БНХАУ-ын Хөх хотод жүдо бөхийн гранпри тэмцээн боллоо. Тэмцээнд 43 орны нийт 301 жүдоч хүч үзсэн бол манай улсаас 23 бөх барилдав. Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр -100 кг-д Л.Отгонбаатар хүрэл, +100 кг-д Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)