"Мюнхен-2019" буудлага спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээний хийн гар бууны 25 метрийн дасгалд нийт 108 тамирчин өрсөлдсөн бол манайхаас гурван бүсгүй цэц сорив.
Тус зайд олимпийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь Энэтхэгийн тамирчин Р.Сарноват түрүүлж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрхээ авсан бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 19, Б.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрт орсон байна. Олимпийн эрх олгох дараагийн тэмцээн Бразилын Рио Де Жанейро хот (VIII caр)-д болох бөгөөд сүүлийнх нь Катарын Доха хот (XI сар)-д Азийн АШТ-ээс олгох юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)