Хойд Америкийн ноён оргил далайн төвшнөөс дээш 6144 метрийн өндөр Денали ууланд Монголын хоёр уулчин бүсгүй амжилттай гарчээ. Тэднийг авиралт хийх явцад цас шуурч, цаг агаар таатай байгаагүй ч гавьяат тамирчин Б.Гангаамаа, Ч.Ариунзул нар Денали уулын оргилыг эзэлж чадсан байна.
Б.Гангаамаагийн хувьд дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин бол Ч.Ариунзул Эльбрусь, Аконкагуа, Килиманжора уулын оргилд гарсан туршлагатай юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)