3Х3 сагсан бөмбөгийн U18 ДАШТ Сүхбаатарын талбайд болж байна.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг Филиппин, Чехийн багт хожигдлоо. Тэд нөгөөдөр буюу зургадугаар сарын 5-нд Голланд (19:00 цагт), Франц (20:40)-тай тоглоно. Тэгвэл манай эрчүүд маргааш Латви (18:00), Беларус (20:10)-тай тоглох хуваарьтай байна.
Б.Жаргал