Нидерланд улсын Хертагенбош хотод пара байт харвааны ДАШТ болж байна.
Тэмцээнд “Бээжин-2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан Монголын багийн бүрэлдэхүүнд А.Анхбаяр, Н.Мөнхбаатар, А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөх юм. Манай тамирчдын цэц мэргэнээ сорих рекурв төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд 67, эмэгтэйчүүдэд 35 харваач оролцож байна. Энэ тэмцээнээс “Токио-2020” паралимпийн наадмын эрх олгож байгаа юм.
Б.Жаргал