БНХАУ-ын нийслэл Бээжин хотод туялзуур сэлэмний өсвөр үеийнхний олон улсын тэмцээн өндөрлөж, Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирлээ. Тэмцээний хөвгүүдийн ангилалд Т.Тулуй алт, О.Гийгүүлэн хүрэл медаль хүртсэн бол охидын ангилалд Б.Энхмэнд алт, Г.Сугарсад мөнгөн медаль хүртсэн байна. Монголын баг тамирчдыг Л.Шинэтулга, Б.Батхүү нар дасгалжуулсан юм байна.
Б.Жаргал