Номхон далайн Фижи улсад хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ болж байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор зөвхөн эмэгтэйчүүдийн ангилалд Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар оролцсоноос 71 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтийн төрөлд 93 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Энэ амжилт Монголын туйванчдын ДАШТ-ээс хүртсэн 10 дахь медаль болов.
Б.Жаргал