Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, гавьяат тамирчин, Монгол Улсын гарьд Пунцагийн Сүхбат агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болж байна.
Энэ барилдаанд улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн, начин Б.Баянжаргал, Б.Сангисүрэн, Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд зодоглож байгаа юм. Улсын гарьд П.Сүхбат нь 1990 оны Улсын баяр наадамд долоо давж заан, 1991 оны наадмаар найм давж үзүүрлэн гарьд цол хүртсэн. Мөн чөлөөт бөхийн 1990 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Азийн наадмын аварга, “Барселона-1992” олимпийн наадмын шагналт дөрөвдүгээр байр, “Сөүл-1988” олимпийн наадмын тавдугаар байрт шалгарсан эгэлгүй хүчтэн байлаа.
Б.Жаргал