NBA-гийн улирал дуусч шинэхэн аваргууд баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд Лос Анжелес Лэйкерс солилцоо хийлээ. Нью Орлеанс Пеликанс багийн тоглогч Энтони Дэвисийг, Лос Анжелес Лэйкерс баг Лонзо Болл,Брэндон Инграм, Жош Харт болон энэ жилийн драфтын 4 дүгээр сонголт, ирээдүйн драфтын гурван 1 дүгээр тойргийн эрхээр солихоор тохиролцоонд хүржээ. Ингэснээр шинэ улиралд Лэброн Жэймс супер од түвшний хамтрагчтайгаар эхлүүлэх боллоо. Удахгүй болох драфт, чөлөөт агентаас ямар тоглогч авах нь хөгжөөн дэмжигчид, үзэгчдийн анхаарлын төвд байна.
Б.Жаргал