Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд" спорт хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь томилжээ. Аварга нь Н.Батсуурь 2014, 2018 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан билээ.
2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, барилдаантай түүнд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан. Тэрбээр 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ. 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн.
Сэтгэгдэл (3)