Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит Улсын баяр наадмын сорилго барилдаан маргааш (6.23) Монгол бөхийн өргөөнд болно. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй улс, аймгийн цолтой 128 бөх зодоглохоо мэдүүлсэн байна. Ирэх наадамд барилдах бөхчүүдийн өнгийг тодорхойлдог тус барилдаан 2007 онд анх болоход арслан Б.Ганбат түрүүлж байв.
Б.Жаргал