Улсын баяр наадам хаяанд ирж, бөхчүүд нутаг нутгийн галд бэлтгэл сургуулилтаа ид хангацгааж байна. Наадам эхлэхээс 20 хоногийн өмнө хоёр ч аймгийн бөхийн гал сорилго барилдаанаа хийжээ.
"Хайрын билэг" амралтын баазад Сүхбаатар аймгийн "Жавхлант" галын сорилго барилдаанд улсын начин Бо.Батжаргал түрүүлж, аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэжээ. Харзтайн аманд Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" галын сорилгод улсын начин Б.Серик түрүүлсэн бол үзүүрт хүзүүрт хурц арслан У.Береке шалгарчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)