Олимп, ДАШТ-ий хүрэл медальт алдар бөх Д.Оюунболд агсны унаган шавь ОУХМ Санжаагийн Ганбаяр хамгийн сүүлд 2005 оны УАШТ-д мөнгөн медаль хүртэж байв. Ид үедээ АНУ-ыг зорьж тэнд ажиллаж амьдрах болсон тэрбээр өнгөрсөн жил УАШТ-д 70 кг-д хүрч ирж оролцсон ч медаль хүртэж чадаагүй.
Тэгвэл энэ жил дахин эх орондоо ирж улсын аваргадаа зодоглож залуу тамирчдыг туршлага заан ялж 14 жилийн дараа медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй урт цуврал болж байна. Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн аваргад түрүүлж байсан ОУХМ Д.Цогтбаатар 70 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Женко”-ын Л.Батбаярыг ялж гурван жилийн дараа улсын аваргаас долоо дахь медалиа зүүв.
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН: Эрэгтэйчүүдийн 57 кг (19): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин) 65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс) 70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар) 79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул) 92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд) Эмэгтэйчүүдийн 50 кг
Б.Жаргал