ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод сонирхогчдын боксын “Байкал-50” олон улсын тэмцээн энэ сарын 26-30-нд болно.
Тэмцээнд Ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээр ахлуулсан 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид эх орноосоо мордлоо. Энэ тэмцээнд Монголын багт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, “Рио-2016” олимпийн наадмын шагналт байр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Армийн аварга Б.Чинзориг, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Азийн аварга Т.Болортуул тэргүүтэй 18 тамирчин өрсөлдөх юм байна.