Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё долдугаар сарын 7-21-нд болно. Рейва тооллын анхны Нагоя башёг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах бол баруун жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал магнайлах юм байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил маань найм дахь удаагаа секиваке цолтойгоор барилдана. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэн барууны хоёрт бичигдсэн бол Ёошүяма Б.Анхбаяр, Рога А.Амарсанаа нар анх удаа дээд зиндаад дэвших нь ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)