Хөлбөмбөгч Лионель Месситэй усны дусал мэт адилхан иран залуу Реза Парастеш өөрийгөө Месси хэмээн итгүүлэн олон бүсгүйг өвөртөө оруулжээ. Хуурамч Месси одоогоор 23 бүсгүйг залилан өвөртөө оруулсан нь тогтоогдоод байна. Мессигийн өмсгөлтэй зургаа авахуулах саналыг эцэг нь түүнд тавьснаар бүх зүйл эхэлжээ. Хуурамч Мессигийн зураг хурдан түгж, мань эр нэрт хөлбөмбөгчийн ихэр хэмээн алдаршсаны дараа тэрээр үсээ засуулж, сахлаа ургуулан жинхэнэ Месситэй адилхан болж эмэгтэйчүүдийг уруу татах ажилд идэвхийлэн оржээ.
Жинхэнэ Месси хэмээн итгэж "хууртсан" бүсгүйчүүд цагдаад гомдол гаргаснаар хуурамч Мессигийн адал явдал ил болоод байна.
Б.Жаргал