Монголын бодибилдинг фитнессийн холбооны анхдугаар "БЭСРЭГ НААДАМ" өнгөрсөн ням гаригт Хүй долоон худагт боллоо.
Наадмын үндэсний бөхийн барилдаанд 32 бөх хүч үзэхэд "Голдс жим" клубын тамирчин, улсын хошой аварга, сумын заан Т.Батнасан түрүүлж, "Перфект боди" клубын тамирчин, хотын аварга, сумын заан С.Аюушжав үзүүрлэсэн байна.