Олон Улсын Математикийн 60 дугаар Олимпиад Их Британи улсын Батт хотод боллоо. Тус олимпиадаас манай баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал хүртсэн байна. Ингэснээр багийн амжилтаар 116 орноос 26 дугаар байрт жагсжээ.
БСШУСЯ-наас наадмын өмнө салбарын шилдгээр тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн багш о.Баянбатын бэлтгэн оролцуулсан шавь энэ олимпиадаас Монголын эхний алтан медалийг авчирлаа.
Сэтгэгдэл (3)