БНСУ-ын Кванжу хотод зохиогдож буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тус тэмцээний ОУХМ Г.Занданбалын хувьд долдугаар сарын 21-ний өдөр 100 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн билээ. Тэгвэл 100 метрийн зайн өврөөр даллах сэлэлтээр спортын мастер М.Дэлгэрхүү өнөөдөр уралдлаа. Тэрбээр гараандаа хоёрдугаар байранд орж, 54.43 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн байна. Тэрбээр энэ сарын 26-нд 50 метрийн зайд өврөөр даллах сэлэлтээр уралдана.