Увс аймгийн Баруунтуруун сум үүсч байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам энэ сарын 25-26-нд болж, улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдав. Энэ барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат долоо даван түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар зургаа даван үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан О.Түмэн нар шалгарсан байна.
Сэтгэгдэл (1)